Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний 6 оюутанд тэтгэлэг олгодог.

Тэтгэлгийн хэмжээ: Нэг улиралд 250 ам.доллар байна. /1 жилээр олгоно/

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
  4. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/

    Татах (DOCX, Unknown)

  2. Мөн:
    1. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
    2. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /оюутан байх үеийн амжилт байх/
    3. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй”
    4. сэдвээр 300-аас доошгүй үгтэй эссэ бичлэг
  3. Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

    Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хүлээн авна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

    Асуух тодруулах зүйл гарвал дараах хаягаар хандана уу. 77307730-1511