Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн ням гарагт дэлхийн хэмжээнд нас баралтын тоо 910 болсонтой холбогдуулан Тайвань улс хоригоо өргөжүүлж, иргэдээ Хонконг, Макао руу аялахыг хоригложээ.

  • БНХАУ-д дахин 97 хүн нас барж, халдварын тоо 40,000 давж байгааг мэдээлсний дараахан БНХАУ-ын Гадаад хэргийн яам өөр улсын 27 иргэн халдвар авсан тухай мэдээлжээ.
  • ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг БНХАУ-д очиж, уг дэгдэлтийг судлахаар ажиллаж байна.

Коронавирусийн улмаас нас баралтын тоо албан ёсоор Сарсынхаас давжээ. БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн ням гарагт 97 хүн нас барсан талаар мэдээлсэн бөгөөд энэ нь өнөөг хүртэлх  хамгийн муу үзүүлэлт юм. Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссоос өнгөрсөн бямба гарагт нас барсан хүний тоо 910 болсон тухай албан ёсоор мэдэгдсэн. Даваа гарагийн өглөө тус комиссын мэдээлснээр ням гарагийн шөнө дунджаар 3,062 шинэ халдварын тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо нийтдээ 40,171 хүрсэн ба эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсийн 6,500 нь хүнд хэлбэрээр өвдсөн байна.

Сарс буюу амьсгалын замын цочмог синдром нь 2002 онд Хятад болон Азийн бусад нутгаар дамжин 813 хүний аминд хүрсэн. Сарс нь шинэ коронавирусын өвчлөлтэй харьцуулахад нас баралтын түвшин харьцангуй өндөр (10 орчим хувь) байсан бөгөөд энэ нь халдвар авсан хүмүүсийн 2 орчим хувийг эзэлж байжээ.

Коронавирусийн тархалт хурдацтай ахиж байгаа учраас Тайвань Хонконг, Макао улсын иргэдийг нэвтрүүлэхийг хорьсон бол Мягмар гарагт Хонконг, Макаогаас Тайвань руу зорчих хүмүүст хязгаарлалт тавина гэж Арлын эх газрын асуудал эрхэлсэн зөвлөл даваа гарагт мэдэгджээ. Тайваньд Хонконг, Макаогийн 10,840 оюутан суралцдаг. Тэдний 7,900 орчим нь Цагаан сарын баяраар арлыг орхисон гэж Боловсролын яамнаас мэдээлсэн. Хоригийг цуцлах хүртэл оюутнууд нэвтрэх боломжгүй болж байгаа аж.

Япон, АНУ, Сингапур зэрэг улсууд БНХАУ-д очсон хүмүүст хил нэвтрэхийг мөн хоригложээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсуус ням гарагт твиттер хуудсаараа дамжуулан ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг Хятадад очиж, уг дэгдэлтийг судлах зорилгоор гарсан тухай мэдэгджээ.

Харин өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 11-ний байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн 43098 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 1017 хүн нас барж, 3998 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: https://www.scmp.com/