Канадын инстаграмчин бүсгүй Кристэн Ханчер 5 сая гаруй дагагчтай бөгөөд Тайланд улсад аялж байхдаа фенүүдтэйгээ “Конничива” хэмээн мэндэлсэн нь олны цухалдлыг төрүүлжээ.

Кристэн Ханчер 19 настай, өөрийн карьерийг live broadcast буюу шууд бичлэг цацдаг "You Now network"-оор эхлүүлсэн. Тэрээр одоо TikTok-д шилжиж 20 сая дагагчтай болжээ. Мөн Youtube-д өөрийн сувагтай ба нэг сая орчим дагагчтай аж.

Тэрээр саяхан Тайланд улсын Пүкейт аралд очоод инстаграм хуудсандаа “bubble gum” цэнхэр үстэй зургаа оруулан, аяллынхаа үйл явцыг харуулахдаа гараа урдаа нийлүүлэн “Конничива” хэмээн мэндэлсэн нь байдлыг буруу тийш нь эргүүлжээ. 


Тай хүмүүс мэндлэхдээ “Савадика” хэмээн мэндэлдэг байна. Тэрээр пост оруулсан даруйдаа 180.000 лайк авсан ч олон хүн түүнийг “хайхрамжгүй”, “үндэсний үзэлтэн” хэмээн шүүмжилсэн байна.. 

Тэрээр одоо Нью Йорк хотод байгаа гэж сүүлийн пост нь харуулсан байна. Хүний жижиг алдаа, том асуудал авчирдагийг энэ жишээнээс харж болох нь ээ гэж https://nextshark.com сайт нийтлэжээ.

Эх сурвалж: https://nextshark.com