Тайландын усанд автсан Там Луанг гэх агуй дотор боогдсон 12 хөвгүүн, тэдний дасгалжуулагчийг аврах ажиллагаанд оролцож байсан Тайландын усан цэргийн шумбагч нас баржээ. 

38 настай Саман Гунан гэгч тэрээр хүчилтөрөгч хүрэлцээгүйн улмаас агуйгаас гарахдаа ухаан алдан амьсгал хураасан байна. 

Аврах ажиллагаанд усан цэргийн шумбагч, цэргийн алба хаагчид, сайн дурынхан зэрг 1000 орчим хүн оролцож буй аж. 

Хөвгүүд болон дасгалжуулагчийн байгаа хөндийд хүчилтөрөгчийн түвшин буурч байгаа нь санаа зовоож байна. Одоогоор тэдний эрүүл мэнд сайн, хоол хүнс, эмнэлгийн тусламж авч байгаа. Аврагчид тэдний аюулгүй байдалд анхааран, ямар нэг эрсдэл учруулахгүйгээр аврах ажиллагааг явуулах тал дээр анхаарч  байна. Усны түвшин нэмэгдсээр байвал тэд шумбах төхөөрөмжийг ашиглаж сурах эсвэл борооны улирал дуусахыг хэдэн сар хүлээхээс өөр сонголтгүй байна гэж холбогдох албанынхан мэдээлжээ.

BBC