Хүн бүрэн гүйцэд боловсорсны дараа тархины хөгжил нь зогсдог хэмээн саяхныг хүртэл ярьсаар ирсэн. Энэ нь бид дахин тархины шинэ эс үйлдвэрлэж, түүний бүтцийг өөрчилж чадахгүй гэсэн үг юм. Саяхан нейробиологи судлаач эрдэмтэд үүний эсрэг нөлөөг нотолсон байна.

Судалгаагаар тархины мэдрэлийн эсүүдийн орчинд өөрчлөлт орж эсвэл шинэ нөхцөл байдал үүсвэл өөрчлөлт үзүүлдэг гэдгийг илрүүлжээ. Энэхүү сонирхолтой судалгаанд нейробиологич Сандрин Тюрет (Sandrine Thuret) хэрхэн бидний тархи өдөрт 700 ширхэг шинэ мэдрэлийн эсийг гиппокампд үйлдвэрлэдэг тухай ярьжээ.



Тэрээр: "Би нэг удаа хамт ажилладаг хавдар судлаачтай ярилцаж байлаа. Тэр надад түүний өвчтнүүдийн заримд нь одоог хүртэл сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг бөгөөд хавдраас бүрэн эдгэрсэн ч илрээд байгаа тухай ярьсан. Тэр үед би үүнд ямар нэгэн утга учир байна гэж хэлсэн. Учир нь өвчтнүүдэд бичиж өгдөг байсан эм зөвхөн хорт хавдруудын эсүүдийг бус бүр шинэ мэдрэлийн эсүүдийн үржлийг зогсоодог байна. Тэрээр гайхшираад: “Би нас бие гүйцсэн хүмүүсийн талаар ярьж байна. Тэдгээр хүмүүс тархины шинэ эсүүд үйлдвэрлэж чадахгүй”. Тэр үед би ингэж хариулсан: «Яг үнэндээ бол чадна” гэжээ. 



Үүнийг нейрогенез гэж нэрлэдэг. Гиппокамп бидний ой санамж, сэтгэл хөдлөл, суралцах чадварыг хариуцдаг. Өдөрт хүний тархинд шинэ 700 мэдрэлийн эс төрдөг гэж судалгаагаар тогтоожээ. Та үүнийг бидэнд байгаа хэдэн тэрбум мэдрэлийн эстэй харьцуулахад бага байна гэж бодож болно. Гэхдээ хүн 50 нас хүрэхэд хамт төрсөн мэдрэлийн эсүүдийг өөрсдөө бий болгосон эсүүдээр бүрэн солино. Үүнээс гадна энэхүү шинэ судалгаа нейрогеноз (мэдрэлийн эс үүсгэдэг үйл явц) болон сэтгэл гутралын хоорондох бат бөх харилцааг тогтоожээ. 

Тэгэхээр “Бид нейрогенезыг удирдаж чадах уу?” 

Хариулт “тийм ээ, бид чадна”. Үүнд:

  • Үргэлж шинийг сурах
  • Стрессээ багасгах
  • Секс хийх
  • Нойроо авах
  • Хоол тэжээлийн илчлэгийн агууламжийг 20-30 хувиар бууруулах
  • Хоол хоорондын зайг холдуулах – мэдрэлийн эсүүдийн тоог нэмэгдүүлнэ
  • Омега-3 хэрэглэх
  • Өөх тос ихтэй хоолоо багасгах
  • Спиртний төрлийн зүйлийн хэрэглээг багасгах – мэдрэлийн эсийг бууруулна
  • Гэхдээ улаан дарс мэдрэлийн эсийг нэмэгдүүлнэ