Чи хүнд хэтэрхий амархан итгэх юм аа гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Үнэхээр та хүнд амархан итгэдэг бол энэ нь тун сайн мэдээ ажээ. Учир нь хүнд амархан итгэдэг хүн илүү урт наслах магадлалтай болохыг судалгаагаар тогтоосон байна.

Стокгольмын их сургууль, Лундын их сургуулийн эрдэмтэд 1978-2010 оны хооронд 25 мянга гаруй америкийг судалгаандаа хамруулжээ. Эрдэмтэд судалгаанд оролцогчдоос “ихэнх хүмүүст итгэж болох уу эсвэл та бусад хүмүүстэй харьцахдаа анхаарал болгоомжтой харьцдаг уу?” гэх мэт асуултыг асууж, тэдний хүнд итгэх итгэлийн түвшинг шалгасан байна.

Эцэст нь 2014 онд буюу судалгааны төгсгөлд эрдэмтэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн /амьд болон нас барсан/ мэдээллийг харьцуулж дүгнэлт хийсний үр дүнд хүнд амархан итгэдэг хүмүүс илүү урт насалдаг болохыг тогтоожээ.

“Бусад хүнд, тэр дундаа танихгүй хүнд итгэх итгэхгүйгээс хамаарч таны насжилтад 10 сарын зөрүү гардаг” гэж Стокгольмын их сургуулийн эрдэмтэн Александр Митинг хэллээ. Үүнээс гадна америкчуудын дийлэнх нь буюу 62 хувь нь бусад хүнд итгэдэггүй болохыг уг судалгаагаар тогтоожээ.

Гэсэн хэдий ч энэхүү судалгааны үр дүн нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдал эсвэл боловсролын түвшинд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй юм гэдгийг судалгаанд дурдсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, sputniknews