Иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг Нийслэлийн газрын албанаас зарласан билээ. Аян эхэлснээс хойш дөнгөж 148 иргэн оршин суугаа газраа өмчилж авсан байна. Энэ ажлын хүрээнд газрын албаныхан дүүрэг тус бүр дээр ажиллахаар болжээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт энэ сарын 25-наас аравдугаар сарын 28,   Баянгол дүүрэгт 11 сарын 1-11, Чингэлтэй дүүрэгт 11-13-11-18, Сүхбаатар дүүрэгт 11-22-12-2-ныг  хүртэл ажиллах юм. Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын дөрвөнд уг ажил эхэлсэн бөгөөд маргааш газар олголт дуусч байгаа ажээ.

Газар өмчлүүлэх хамгийн том талбайтай дүүрэг нь Баянзүрх. Тус дүүрэгт өмчлүүлэх газрын 66 хувийг эзэлж байгаа учраас хугацааг нь хамгийн урт буюу нэг сар байхаар болжээ. Энэ үеэр газар эзэмших болон өмчлөхтэй холбоотой ямар нэгэн асуудал гарвал туслах мэргэжилтнүүд ажиллаж дэмжлэг үзүүлнэ гэв. Учир нь зөрчилгүй үед л тухайн иргэнд газрыг нь өмчлүүлэх  эрх үүсдэг ажээ.

Иргэд оршин суугаа газраа өмчилж авахын тулд харьяа дүүргийнхээ газрын албанд өөрийн биеэр очих шаардлагагүй. Зөвхөн газар өмчлөлд шаардлагатай материалыг бүрдүүлэх юм. 

 Иргэд эзэмшил газраа өмчлөхийн тулд дараах материалыг бүрдүүлсэн байхыг анхааруулж байна

Үүнд:

-Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.

-Хорооны Засаг даргын тодорхойлолт

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Газрын кадастрын зураг /эх хувь/

-Газрын төлбөр төлсөн баримт шаардлагтай юм.

Иргэдэд эзэмшүүлэх дүүрэг, хорооны нэрс:

  • Сонгинохайрхан дүүргийн 1,3,4,20,22,23,27,30, 31 дүгээр хорооны 366,
  • Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251,
  • Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269,
  • Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209,
  • Сүхбаатар дүүргийн 9,11,12,13 дугаар хорооны 334 нэгж талбар багтжээ.