“Бүх баатрууд нөмрөгтэй байдаггүй юм” гэдэг үгийг мэднэ биз дээ? Үүн шиг бүх тэрбумтнууд ламборжини унаж, орд харшид амьдардаггүй. Тэд таны хөрш зэргэлдээ амьдарч ч байж мэднэ. Тэд тав тухтай, санаа зовох зүйлгүй амьдралыг хүсдэг баячууд юм. Мэргэжилтнүүд ийм хүмүүсийг “саятан хөрш” гэдэг. Тэднээс суралцах зүйл бидэнд зөндөө бий. Өр зээл тавилгүй, хэрэглээгээ зөв зохицуулаад шаргуу хөдөлмөрлөхөд хэн ч тэдгээр баячуудын нэг болж чадах билээ. Ингээд та бүхэндээ эдгээр баячуудын хамгийн түгээмэл шинжийг хүргэж байна.


1. Хэрэглээгээ мэдэж амьдардаг

Зарим шинэ цагийн баячууд хэзээ унах нь мэдэгдэхгүй үнэтэй машин авч, том харшид амьдардаг. Тэгвэл “саятан хөрш”-үүд хэзээ ч тэднийг дуурайдаггүй. Амьдрахад тохиромжтой тухтай орон сууц, хөл дүүжлэх унаа зэрэг л байхад тэдэнд хангалттай.


2. Хамгийн чухал зүйлээ мэддэг

Мэдээж гэр бүлийг ямар ч эд баялагтай зүйрлэшгүй. Хөрш баячуудын хувьд эд хөрөнгө нь үргэлж гэр бүлдээ чиглэгдсэн, тэднийхээ сайн сайхны төлөө зориулагдсан зүйл байдаг билээ. Тэд ихэнхдээ “Би эрт тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа амар тайван, жаргалтай амьдармаар байна” гэж хэлдэг. Тэд мөнгийг мөрөөдөлд хүрэх гүүр гэж хардаг болохоос, очих ёстой цэг гэж хардаггүйд учир бий.


3. Тэд захирал биш

Эдгээр баячууд нь өндөр цалинтай ажил хийх нь ховор. Зүгээр л шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа амьдралын сайн сайхныг юухнаас ч мэдэрдэг хүмүүс. Тэд чадвараа сайжруулж, илүү хэмнэлттэй амьдарснаар хуримтлал үүсгэсэн хүмүүс юм.


4. Арчаатай

Тэд олсон мөнгөндөө маш ариг гамтай байдаг. Гамтай гэдэг нь мэдээж харамч гэсэн үг биш шүү дээ. Гэрийнх нь ямар нэг юм эвдэрлээ гэхэд л засварчин дуудаж мөнгө үрэхийнхээ оронд өөрөө засахад түүртэхгүй. Та энэ төрлийн хүмүүсийг бусдаас тусламж дуудахыг маш цөөхөн харсан болов уу.


5. Хуримтлал үүсгэгч

Тэдгээр баячууд нь анх ажилд орсон цагаасаа л мөнгөн хуримтлал үүсгэсээр ирсэн байдаг. Тэд оройтож мөнгө цуглуулах биш эртнээс бага багаар цуглуулахын давуу талыг хэдийнэ ойлгочихсон хүмүүс.


6. Илүү ихэд шунадаггүй

Тэд тогтвортой орлогоо төлөвлөгөөтэйгээр ариг гамтай хэрэглэх дуртай. Тэдний хувьд ганц зорилгын төлөө явахын оронд байнга өсөн нэмэгдэх зүйлд хөрөнгө оруулахыг илүүд үздэг байна.