Канадын хуульч Грег одоо дөнгөж 28 настай ч нийт 11 гүнзгий харилцаанд орж байжээ. Энэ бүх харилцаа нь бүгд өөрийнх нь урвалтаар өндөрлөж, эмэгтэй нь өөрийгөө буруутгаж, өөртөө эргэлзэж үлдсэн байна. Тэр бол гаршсан араар тавигч.

Түүн шиг хүмүүсийг “gaslighter” буюу бидний хэлж заншсанаар “паяльник” гэж нэрэлдэг. “Gaslighting” гэдэг ойлголт нь сэтгэл судлалд хохирогчийг үргэлжлүүлэн хуурч, хариу үйлдэл үзүүлэхийг нь хүлээж, эцэст нь бүх зүйл ил болмогц өөрийнхөө нэрийг цэвэр авч гаран хохирогчоо буруутгахыг хэлдэг. Нэг төрлийн сэтгэл санааны хүчирхийлэл гэж болно. Монгол уран бүтээлчдийн “Ээж ээ надтай гэрлээч” гэдэг нэртэй киноноос “gaslighting”-ийн шинж тэмдэг харагдана. 

Грег өөрийгөө “Gaslighter” буюу өдөөн хатгагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр “Эргээд харахад би эмэгтэйчүүдийг өдөөн хатгаж, бодит байдлыг цэгнэх ухамсартаа эргэлзэхэд бага багаар түлхдэг байснаа олж мэдсэн” хэмээлээ. Грег өөрийнхөө түүхийг хуваалцаж буй нь өдөөн хатгагч, явдалтай эрчүүдийн оюун санааг бусдад дэлгэж, эмэгтэйчүүдийг тэдний өгөөш болохоос хамгаалах үүднээс гэнэ. 

Грег 21 настай байхдаа нэгэн гүнзгий харилцаанд байсан бөгөөд тухайн үеэс завхайрал нь эхэлжээ. Паула нь түүнээс дөрвөн насаар эгч, магистрын ангийн оюутан байж. Грегийн хэлснээр тэдний харилцаа романтик ч тогтворгүй байсан. Учир нь Грег удалгүй л өөр эмэгтэйчүүдтэй унтаж, араар нь тавьж эхэлжээ. “Тэр ямар нэг сэжиг авахад нь би доромжилсон үг хэллэг ашиглаж өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг байсан. “Галзуурсан”, “солиотой”, “сэтгэл хөдлөл ихтэй”, “хартай” гэх мэт үг байнга хэрэглэнэ. Гэвч Паула ухаантай эмэгтэй байсан болохоор Грегийн талаар удалгүй олж мэдсэн. Хайр сэтгэл, хууран мэхлэлтээ үргэлжлүүлэхийн тулд тэр Паулагийн бодит байдлыг “өөрчлөх” хэрэг гарсан. 

Үүний тулд Грег худал үгсээ булзааруулах арга замуудыг олж, эртнээс төлөвлөх болжээ. Мөн Паулаг хартай, “солиотой” найз охин гэж бодогдуулахын тулд олон нийтийн сүлжээнд өөрийг нь донтсон мэтээр ятгаж ч үзсэн. Худал үгийг 1000 удаа хэлбэл үнэн болдог нь Грегийн гол арга. Грег худал хуурмагаар дүүрэн явдалтай залуу гэдгийг баримттай нотолсон ч Паула ингэж эргэлзэх нь буруу юм болов уу гэж өөрийгөө буруутгадаг болсон. Энэ л Грегийн хүссэн үр дүн. Паула өөртөө эргэлзэж, хардсандаа Грегээс уучлалт гуйгаад олон нийтийн сүлжээнд бага цаг зарцуулах амлалт өгдөг байжээ. 

Сэтгэл судлаач, олон улсын бестселлер In Sheep's Clothing: Understanding and Dealing with Manipulative People (Хонины нөмрөг: Зальжин хүмүүсийг хэрхэн таниж, хэрхэн харилцах вэ) номын зохиолч, доктор Жорж Саямонтой энэ талаар зөвлөлдлөө. Тэрбээр “Өдөөн хатгах гэдэг нь бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй мэдсэн ч бусад хүн танд эргэлзэж, таныг буруу ойлгосон гэж ойлгуулахараа ятгахыг хэлнэ. Ийм явдал хэсэг хугацаанд үргэлжилбэл бодит байдлыг дүгнэх чадварт нь үнэхээр нөлөөлдөг. Өдөөн хатгах нь худал хэлэхээс эхлээд нөхцөл байдлыг удирдах, эрх мэдлийг гартаа авах хүртэл түвшинтэй” хэмээв. 

“Би Паулагийн найзуудтай нь ч унтдаг байсан. Гэхдээ араар тавьсан эмэгтэйчүүд маань бүгд худалч, олиггүй хүмүүс байлаа. Харин Паулад үнэнийг хэлэх магадлалтай хүмүүсээс би шууд л Паулаг хол байлгадаг” 

Николь нэгэн сайхан залуутай олон жил хамт амьдарсан ч үргэлж л буруу зүйл хийдэг байжээ. Гэвч нэгэн цагт асуудал өөрт нь биш, хамтрагчид нь байсныг олж мэдсэн. Улмаар түүний хуучин найз охин Элизабеттай нь уулзахад бүх зүйл утга учиртай болсон гэнэ. 

Грегийн хувьд өдөөн хатгасан эмэгтэйчүд нь нэг талаараа адилхан нь бүгд ухаалаг, амжилттай эмэгтэйчүүд аж. Ийм эмэгтэйчүүд өдөөн хатгалгад өртөхдөө илүү амар гэв. “Би эмч, инженер, олон нийтийн сүлжээнд алдартай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй харилцаанд байсан” хэмээн Грег хэллээ. 

“Эмзэг, ухаан муутай эмэгтэйчүүд ингэж араар тавиулдаг нь миний бодлоор үнэн биш. Ухаантай эмэгтэйчүүд эрүүл, урт удаан харилцаанд итгэдэг, мөн эрэгтэй хүнээс юу хүсдгээ мэддэг. Түүнийг нь би мэдэж аваад яг тэр төгс залуу нь болж жүжиглэдэг.” Түүний үерхэж байсан бүсгүйчүүд харилцааг яг л ажил хэрэг шиг хүлээж авдаг. Киноноос харснаараа, эсвэл ямар нэг өндөр төсөөллөөрөө эр хүн байх ёстой зан чанарын жагсаалт гаргана. 

“Би хэзээ ч ууртай, бүдүүлэг байгаагүй, бас хэнийг ч сүрдүүлсэн удаагүй. Намайг хаяж болохгүй гэж би хэлсэн удаагүй чхэн нь ч надаас салахыг хүсээгүй”

Одоо Грег өөрийн буруугаа ухаарч, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгожээ. “Би олон хамтрагчаас өөртөө итгэлтэй байдал олж авдаг байсан учраас тэр үйлдлээ олон жил үргэлжлүүлсэн. 

Ийнхүү өдөөн хатгах бас нэгэн арга бол эмэгтэйгээ гаднын харилцаа, тусламжаас тусгаарлаж, бие даасан байдлыг нь аль болох үгүй хийх. Ийм байдлаар хамтрагчаа удирдахыг Их Британид гэмт хэрэг гэж үздэг. Харамсалтай нь дэлхийн өөр олон оронд ийм хууль байдаггүй. 

Зарим хүн хүүхэд байхаасаа ийм зан суртахуунтай болдог бөгөөд хүндэрсэн хэлбэр нь нарц нарциссизм юм. Нарциссизм нь зөвхөн өөртөө итгэх итгэлийг хэлнэ. Грег өөрийнхөө талаар нэгэн найздаа хэлтэл найз нь ч бас өдөөн хатгагч байж таарчээ. 

“Найз минь зохиолч. Тийм болохоор худал үгээ булзааруулахдаа сайн байх.”

Ийнхүү сэтгэл зүйгээрээ тоглуулж байгаа эмэгтэйчүүдийг эрэгтэй найзтайгаа ярилцахыг Грег зөвлөлөө. “Нөхөрлөж байгаа эмэгтэйчүүд өөрсдийнхөө сонсохыг хүссэн зүйллээ л хэлдэг. Үнэнч сайн найзтай байсан ч аль нэг нь хүчирхийллийн шинжтэй харилцаанд ороход харилцаа нь хөндийрдөг.”

Эмэгтэйчүүд эмэгтэй найзаасаа илүү эрэгтэй найзынхаа үгэнд сайн ордог аж. Грег зан авиртайгаа тэмцэхээр болсон нь энэ бүхнээс залхсанаас үүдэлтэй. Тэр бүрэн эдгээгүй ч алхам алхмаар дээрдэж байгаа гэнэ. Түүний эдгэх эсэх нь ямар төрлийн өдөөн хатгагч нь гэдгээс нь шалтгаална гэж доктор Жорж хэллээ. 

Нэгдүгээр төрлийн өдөөн хатгагч энэ зан үйлээ хүүхэд байхаасаа олж авсан байдаг. Амьдралд нь ямар нэг хүнд хэцүү зүйл тулгарч, түүнийгээ даван туулснаас аливаа нэг гаж авиртай болдог. Ийм хүнд эдгэх боломж бий. 

Хоёрдугаарх нь нарцисстууд бөгөөд тэдэнд өөрөөс нь чухал зүйл байхгүй мэт санагдана. Тэдэнд найдвар үгүй. Өөрчлөгдлөө гэхэд амьдрал нь орвонгоороо, уг үндсээсээ л өөрчлөгдөхгүй бол боломж байхгүй ажээ. Харамсалтай нь тийм зүйл хэзээ ч болдоггүй.