УИХ-ын гишүүн Т. Доржхандын ажлын албанаас Банкны реформ, Төсвийн тодотгол болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

"Цаг үеийн гурван асуудлаар мэдээлэл хийх шаардлага бий боллоо. Нэгдүгээрт банк санхүүгийн асуудал. Бид намрын чуулганаар нэлээн хэдэн салбарын хуулийн шинэчлэлийг оруулна гэж хэлсэн. Тэр дунд банкны салбар багтсан. Хэрэв Засгийн газар, Монголбанк энэ хуулийн төслийг оруулж ирэхгүй бол бид оруулах болно. 

Үндэсний аудитын газрын хяналт шалгалтын дүнд өндөр эрсдэлтэй хоёр банк байгааг зарласан. Үүний дагуу Монголбанк системийн таван банк хэвийн гээд зарлачихлаа. Ийм байдлаар явж болохгүй. 

Бид төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч зургаан сарын дараа оруулж ирлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг харахад их мөлгөр байна. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт суурилсан байх ёстойгоос гадна нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд багтаж байх ёстой. Ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн заалт бий. Тэгэхээр дөрвөн жилийн дараа 15 хувь болох ёстой. Гэтэл ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тоо байхгүй, тодорхой зүйл байхгүй байна. Мөн зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй хэмээн МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан ч үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулсан байна гэж заасан бол ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар дурдаагүй байна. Бид эдгээр гурван чиглэлд мэдээлэл өгнө" гэв. 

Мөн эдгээр санааг дэвшүүллээ.

1. Банкны шинэчлэлээ яаралтай эхлүүл. Тухайлбал, муудсан банкуудаа битгий хайцаал, зээлийн хүүгээ буулгах ажлаа эхлүүл,

2. Төсөвт байгаа үр ашиггүй зардлуудаа танаж илүү тулгамдсан асуудалдаа мөнгөө зар. Жишээ ньТөв номын сангийн барилгаа буулгаж зардал гаргаснаас гадаадаас иргэдээ авчир

3. Засгийн газар үйл ажиллагаагаа МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртэйгээ уялдуул. Тухайлбал, ядуурлыг 2 дахин бууруулна гэж гарч ирсэн мөртлөө одоо "тууштай бууруулна" гээд өөх ч биш булчирхай ч биш юм яриад зогсож байж болохгүй.