Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтсан хоёр хүн албан хаагчийг 14 хоног хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн даваа гаригт гаргасан билээ. 

Уг хэрэгт холбогдуулан АТГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр ажилтныг өчигдөр саатуулсан байна. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр саатуулагдсан хоёр ажилтны нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан аж.