Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо"-г байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, бүрэлдэхүүнийг батласан.

Тэгвэл тус "Түр хороо" өчигдөр анхны хурлаа хийж, даргаа сонгожээ. "Түр хороо"-ны гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо"-ны даргаар сонгосон байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан даргатай тус "Түр хороо"-ны бүрэлдэхүүнд:

  1. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  2. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  3. УИХ-ын гишүүн Я.Санжмятав
  4. УИХ-ын гишүүн А.Сүхбат
  5. УИХ-ын гишүүн Н.Энхболд
  6. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар буй юм.