Өнөөдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хар өдөр билээ. Уг өдрөөр түүнтэй мөр зэрэгцэн ардчиллын төлөө тэмцэж явсан нөхөд, гэр бүлийнхэн нь цэцэг өргөсөн юм. 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Зарим увайгүй улстөрчдийн улстөрийн тоглоом болж буй 830142 дугаартай эрүүгийн хэргийг "Маш нууц"-ын зэрэглэлээс гаргаж, олон нийтийн эргэлзээг тайлах ёстой" гэсэн юм. Мөн тэрээр С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглээс гаргах албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлжээ.

Албан бичигт, 

"Таны тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, хилсээр шийтгэгдсэн гээд тэдний ар гэрээс Засгийн нэрийн өмнөөс уучлал гуйсан. Мөн эрүүдэн шүүсэн бичлэгийг нууцын зэрэглээс гаргаж олон нийтэд үзүүлсэн  Уг үйлдэл нь олон нийтийн шүүхэд итгэх итгэлд эргэлзээ төрүүлж байгаа учир уг хэргийг маш нууцын зэрэглэлээс гарган ард түмэнд нээлттэй болгохыг хүсэж байна" гэжээ.


Дэлгэрэнгүй албан ёсны албан бичгээс үзнэ үү