Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлын бэхжүүлэх төсөл”-ийн бүрэлдэхүүн хариуцсан ахлагч Үлле Лохмус, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн Стуард Икона нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын үеэр Хорооны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан чиглэлийн ажилтнууд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа. Мөн хоёр тал, ФАТФ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, эрчимтэй хяналтаас гарах чиглэлээр техникийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, Хорооны зүгээс богино хугацаанд хийх ажлуудыг зөвлөлдөж, хамтран хэрэгжүүлэхээр болов.      

Уулзалтад СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн нар оролцлоо.