"IFBB Professional League" холбооноос “Mr.Olympia Pro Qualifier Mongolia” тэмцээнийг Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг олгосон юм.

Өчигдөр болж өнгөрсөн тус тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар амжилттай оролцжээ. Тэд анхны тэмцээндээ оролцож байгаа бөгөөд Ц.Сарнай алтан медаль, Г.Сүндэрээ мөнгөн медаль хүртжээ. 

Медалийг ихэрлүүлсэн бүсгүйчүүд маань бодибилдингийн спортод дурлуулсан, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Угалзцэцэг багшдаа талархал илэрхийлсэн байна.


Тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцсон бөгөөд Америк, Япон, Тайван гэсэн нийт 4 шүүгчээр ажиллажээ. Энэ удаагийн тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг, Фитнессийн супер од Солонгос улсын тамирчин Chul Soon оролцсон байна.