Энэтхэгийн” тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, орчин үеийн хүн төрөлхтний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрч Махатма Гандигийн нүдний шил дуудлага худалдаагаар $340,000 хүрчээ.

Дуудлага худалдаа Английн Бристол хотод болсон аж.

10-20 мянган фунт стерлинг хүрнэ гэж төсөөлж байсан онлайнд тавьсны дараа 65 мянга хүртэлх ам.долларын үнийн саналыг авсан юм. Ийнхүү үнэ өссөөр $340,000 хүрч АНУ-ын хуучны эдлэл цуглуулагч худалдан авчээ.

Алтан шаргал өнгөтэй уг нүдний шилийг Махамта Ганди 1920-иод онд тус нүдний шилний эзэмшигчийн авга ахад бэлэглэсэн түүхтэй. 100-аад жил хадгалагдсан энэхүү нүдний шилийг тус гэр бүлийнхэн ийм өндөр үнэ хүрнэ гэж төсөөлөөгүй гэсэн аж.

Энэтхэгийн ард түмний оюун санааны удирдагч, хорь дугаар зууны суут сэтгэгчдийн нэг бол Махатма Ганди (1869-1948) билээ.

Тэр хүчирхийллийг тэвчих сургаалийг насан туршдаа номлож, Энэтхэг улсыг Английн колониос гаргахад хувь нэмрээ оруулсан юм.

Түүний хэлсэн сургааль үгсээс түүвэрлэн хүргэж байна.


"Хаана хайр байна тэнд амьдрал байна"

 

"Дорой этгээд хэзээ ч өршөөдөггүй. Өршөөл бол хүч чадалтайн шинж"

 

"Бусдын төлөө өөрийгөө зориулах нь өөрийгөө таних хамгийн сайн арга"

 

"Хүн бодлынхоо биелэл байдаг. Юу бодно тийм л хүн болно"

 

"Дэлхий дээрх ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл чи өөрөөсөө эхлэх ёстой"

 

"Эхэндээ тэд чамайг үл тооно, дараа нь шоолж инээнэ, тэгээд чамтай тэмцэлдэж эхэлнэ, түүний дараа чи ялна"

 

"Хэчнээн ч алт мөнгөнөөс илүүтэй эрүүл мэнд бол жинхэнэ баялаг"