Өчигдөр буюу хоёрдугаар сарын 23-нд нийт 42.920 хүнд шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрчээ.

Улмаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 1882, кластер өвчлөлийн голомтод 2208, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2723 тохиолдол боллоо. Тэдний 2003 нь эмчлэгдэн эдгэрчээ. Одоо 705 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь хүн маш хүнд 0, хүнд 0, хүндэвтэр 84, хөнгөн 598 хүн байна.

Сүүлийн 24 цагт 70 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.