“Onch nuudel” LLP хариулж байна. 

Сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа зогссон байгаа энэ үед танд сургалтын төлбөрийн асуудал байгаа бол төлөхгүй байх, хэрэв төлсөн бол хамрагдаагүй хугацааны төлбөрийг буцаан шаардах, эсвэл дараагийн төлбөрөөс суутган тооцуулах боломжтой.

Хамрагдаж  чадаагүй сургалтын төлбөрийг хэрхэх вэ?

Та тухайн хугацааны сургалтын төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй.

Тодруулбал, та Иргэний хуулийн  209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсгийг үндэслэн аваагүй ажил, үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй юм. 

Хэрэв та нэгэнт төлбөрийг урьдчилан төлсөн бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн төлбөрөө буцаан шаардах эсхүл хожим төлөх сургалтын төлбөрөөс суутган тооцуулах боломжтой. Үзүүлээгүй үйлчилгээний төлөө хэн ч үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй.