Сүүдрийн-эффектийн энергийн үүсгүүр: Хэзээ нэгэн цагт, сүүдэр болон гэрлийн нэгдлээр эрчим хүч үүсгэх боломжтой болно.

Энэхүү шинэ төхөөрөмж нь гэрлийн толбо ба сүүдрийн хоорондох зөрүүг ашиглан жижиг цахилгаан хэрэгслийг ажилууллах гүйдлийг үүсгэнэ. Сингапурын Үндэсний Их Сургуулийн материал судлаач Сви Чиг Тан хэлэхдээ: “Бид энергийг хэсэгхэн ил зайгаас биш дэлхийн хаанаас ч цуглуулж чадна” гэж байна.  

Судалгаан багийнхан сүүдрийн-эффектийн энергийн генератор гэдэг нэртэй төхөөрөмжийг бүтээсэн ба ердийн нарны элементийн материал болох цахиур дээр маш нимгэн алтны хальсыг байрлуулах замаар энэ төхөөрөмжийг бүтээжээ. Нарны элементтэй нэгэн адил цахиур дээр гэрэл буюу фотон тусахад түүний электронуудыг өдөөдөг. Алтны давхаргаар сүүдрийн-эффектийн энергийн генератор нь төхөөрөмжийн тодорхой хэсэг сүүдэр тусахад цахилгаан гүйдэл үүсгэдэг.

Өдөөгдсөн электронууд цахиураас алтны давхарга руу шилжинэ. Төхөөрөмжийн нэг хэсэг сүүдэрлэгдсэнээр харанхуй хэсэгтэй харьцангуйгаар гэрэлтэй хэсгийн хүчдэл ихсэх ба генераторт байгаа электронууд өндөр хүчдлээс нам хүчдэл рүү урсах юм. Эдгээр электроныг гадаад хэлхээтэй холбосноор цахилгаан хэрэгслийг ажиллуулах гүйдэл үүсгэнэ. Taн-ы багийнхан уг ажлаа Energy & Environmental Science сэтгүүлд дөрөвдүгээр сарын 15-нд өгчээ.

Багийнхан найман генератораар  бүдэг гэрэлт электрон цагийг ажиллуулсан байна. Уг төхөөрөмжүүд мөн мэдрэгч байдлаар ажиллаж чадна. Алсын удирдлагатай тоглоомон машин явж өнгөрөхөд сүүдэр нь генератор дээр тусан LED гэрлийг асаах цахилгаан үүсгэсэн байна.

Гэрэлтэй ба харанхуй байдлын зөрүү их байх тусам генератор илүү их энерги үүсгэх юм. Иймээс багийнхан гэрэл цуглуулахаар нарны зайн хавтангийн стратегийг хуулбарлан төхөөрөмжийнхөө ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэрлийг ихэсгэснээр генераторуудын шингээлт нь сүүдрийг илүү ашиглах боломжийг олгох юм.

Хэзээ нэгэн өдөр эдгээр генераторууд нарны хавтангуудын хоорон дахь сүүдэрт хэсгүүд тухайлбал өндөр цамхгуудын хооронд эсвэл бүр гэр доторх сүүдэрт хэсгүүдээр энерги үүсгэж магадгүй. “Олон хүмүүс сүүдрийг ямар ч хэрэггүй зүйл гэж боддог гэвч юу ч хэрэгцээтэй байж болно, бүр сүүдэр хүртэл” гэж  судлаач хэлжээ.


Эх сурвалж:

Мэдээ бэлтгэсэн: ФТХ, МСС-ын ЭШДаА  А.Мөнхбаатар