"Сүү" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №06 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг 33 мөнгө буюу нийт 1,143,416,667 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг тус компанийн 2019 онд хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, 2019 оны 9-р сарын 9-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан тараахаар шийдвэрлэсэн байна.