Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр сургуулийн дээвэр дээр спортын талбай байгуулжээ. Тус сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Фүжи Алтай” ХХК ажиллаж, 2018 оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгчээ.

Харин өчигдөр тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Эс Жи Ай Франтиеэ Капитал”, “Баяат Фаундэйшн”, “Премиум Групп” ХХК, “Мехлопат” ХХК зэрэг гадаад, дотоодын таван компанитай хамтран, 87 сая төгрөгийн өртгөөр тус сургуулийн дээвэр дээр спортын талбай байгуулж өгсөн байна. 

Тус сургуулийн дээврийг мини-хөлбөмбөг, сагсан бөмбөг, уулзалтын болон чийрэгжүүлэх тоглоомын талбай бүхий иж бүрэн спорт талбай болгон тохижуулжээ.