Сургуулийн автобусаар зорчдог хүүхэд бүрт GPS-тэй бугуйвч олгохоор болжээ. Энэхүү чиптэй бугуйвчийг хичээлийн 3 дугаар улирал эхлэх үед сурагчдад тараах юм байна.

Хүүхэд автобусанд ороод бугуйвчаа уншуулахад таниад мэдээллийг нь эцэг, эхийнх нь гар утсан апплейкшн рүү дамжуулна. Сургууль руугаа ороход мөн бугуйвчийг нь мэдрээд мэдээллийг нь дамжуулах юм. Автобус хэзээ ирж буйг мэдэхгүй учраас хүүхдүүд 20-30 минут хүлээх тохиолдол их гардаг. Автобус өөрөө GPS-тэй учраас хаана яваа мэдээлэл нь мөн эцэг, эхчүүдэд очно. Ингэснээр хүүхэд  гадаа даарч хөрөн хүлээхм хэрэггүй болох юм.