Америкийн Висконсин мужийн нэгэн дунд сургууль сурагчдын дүрэмт хувцасны журам гаргасан нь эцэг эх, хүүхдүүдийг ихэд бухимдуулж байна.

Kenosha сургуулийн дүрэмд зааснаар сурагчид ретуз бую бие барьсан иогийн өмд өмсөх хориотой. Мөн нарийн мөртэй цамц өмссөн тохиолдолд мөрний өргөн нь 2,5-ээс дээш өргөн байх ёстой гэж заажээ. Уг дүрмийг өнгөрсөн жил баталсан ч энэ жил мөн л мөрдөгдсөөр байгаа бөгөөд хоёр ч охиныг уг шалтгаанаар гэр рүү нь буцжээ.

Энэ нь сексэд өдөөн хатгасан, өсвөр насныханд тохиромгүй хувцаслалт гэж тус сургуулийнхан үзэж буй. 



Эх сурвалж: BBC