Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг үргэлжлүүлэн сунгах эсэхийг хэлэлцэнэ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, улсын хэмжээнд бүх их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон.

Тус вирусийн дэгдэлт зарим оронд голомтлон тархаж буй учир Эрүүл мэндийн яам өнгөрсөн лхагва гарагт сургууль, цэцэрлэг хичээллэж эхлэх хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах саналыг Улсын онцгой комисс хүргүүлсэн.

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.