Улсын онцгой комисс өнөөдөр буюу 7 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагаас хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-нд эхлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Тодруулбал, тус хуралдаанаар:

- Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар, 

- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, 

- 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.