Харвардын их сургуульд тэнцсэн хүүг ар араасаа гарч ирэх гай зовлон хичээл номоос нь холдуулах дөхжээ.

Аав, ах хоёртоо нэмэр болохын тулд ажил хийж байсан 18 настай Реан Стайтон ахлах сургуулиа төгссөний дараа санхүүгийн бэрхшээлтэй тулан, хүндээр өвдөж, спортын хүнд гэмтэл авснаар үнэхээр туйлдсан байв. 

Гэвч түүний гэр бүл, хог ачдаг газрынх нь хамтран ажиллагсад түүнийг мөрөөдлөө орхихыг нь харж чадаагүй аж. 

Харин өнөөдөр тэр коллежоо төгсөөд зогсохгүй энэ намраас Харвардын их сургуульд суралцахаар болжээ. 

Түүний хэлж байгаагаар амьдрал түүнийг 8 нас хүртэл нь энгийн л байжээ. Гэвч төдөлгүй ээж нь ааваас нь салж, хотоос нүүсэн гэнэ.CNN

Түүнийг явсны дараагаар аав нь хоёр хүүгээ ганцаараа өсгөхийн хажуугаар байрны төлбөрөөс авахуулаад санхүүгийн бэрхшээлтэй тулж эхэлжээ.

Хоёр жилийг дундаж ангийнхан явдаг төлбөртэй сургуульд өнгөрүүлсний дараа Реан болон түүний ах хүнсний хомсдолтой тулж, аав нь байшингаа авч үлдэхийн тулд хоёроос гурван ажил зэрэг хийж байв. Тэр үед хамаатнууд нь нүүр буруулсан бөгөөд тэд зөвхөн нэг нэгэндээ л найдах болжээ.

Долдугаар ангид орохын үед гэр бүлийн асуудлаас болж Реаны сурлага илтээр муудсан байна. Тэрээр "Би өдөр бүр хоол идэж чаддаггүй байсан. Аав үргэлж л ажилтай. Заримдаа гэрт ямар ч цахилгаангүй болчихдог" гэж дурсжээ.

Гэрийнх нь нөхцөл хүндхэн байсан ч Реан тулааны спортоос тайтгарал олж байсан юм. Түүнчлэн аав нь нэгэн инженертэй танилцаж, тэр Реаны үлдсэн жилүүдэд үнэ төлбөргүйгээр давтлага өгч байхыг санал болгожээ. 

Эцэст нь тэрээр тухайн жилийн турш хүндэт сурагчийн самбараас буугаагүй аж. Тэрээр академик мэдлэгээ сайжруулахын хажуугаар мэргэжлийн боксчин болохоор бэлдэж байсан юм. CNN

Гэвч төгсөх ангидаа хоёр мөрөө хоёуланг нь гэмтээсний улмаас түүний мөрөөдөл үгүй болжээ. Тэр жил дуусахаас өмнө хэд хэдэн коллежид бүртгүүлсэн ч нэгэнд нь ч тэнцээгүй юм. Тэгээд л хог ачигч хийхээр болсон байна. 

CNNТүүний хамтран ажиллагсад яагаад түүнийг тийм ажил хийж байгааг ихэд гайхан, коллежид ор эсвэл өөр ажил хий гэж хэлдэг байжээ. Тэд захирлынхаа хүүд Реаны тухай дуулгахад Реаныг Бовие мужийн их сургуулийн профессортой уулзуулжээ. 

Түүний ярилцлага профессорт гүн сэтгэгдэл төрүүлж, эрх мэдлийнхээ хүрээнд сургуульд ороход нь туслахад хүргэжээ. Тэр жилдээ Реан оюутан болоод зогсохгүй 4.0 голч оноотой суралцсан байна. Хоёрдугаар курсээсээ тэр хуулиар сурахаар шийджээ. 

Түүний хувьд хог ачигчаар ажилласан нь өөрийн хаа хүртэл явах ёстойгоо тодорхойлоход тусалсан гэв. 

Реан хоёр жил Бовие мужийн их сургуульд амжилттай суралцсаны дараа Мариландын их сургууль руу шилжиж, 2018 онд төгсжээ. Тэрээр өнгөрөгч хаврыг хүртэл Роберт Бобын группт улс төрийн зөвлөхөөр ажилж байсан бөгөөд Харвард, Пеннсилванийн их сургууль, Өмнөд Каролины их сургуулиудад тэнцсэн юм.

Энэ намар Харвардад суралцахаар явах гэнэ.

Эх сурвалж: CNN