Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамнаас энэ хичээлийн шинэ жилд шаардлагатай сурах бичгүүдийн хэвлэжээ.  Нийт нэг сая 241 мянга орчим сурах бичиг хэвлэн сургуулиудад хүргүүлээд байгаа аж. Эдгээр сурах бичгийг  Мөнхийн үсэг, Адмон, Соёмбо, Сэлэнгэ зэрэг найман компани хэвлэсэн байна. Үнийн хувьд өмнөх жилээс нэмэгдэхгүй, дундаж нь 2720 төгрөг байх юм. ЕБС-ийн хэмжээнд нийт 140 сурах бичиг ашигладаг бөгөөд энэ жил 38 нэрийн сурах бичгийг нөхөн хэвлэсэн байна. Сурах бичгийн нэгдсэн худалдаа энэ сарын 21-нээс ирэх сарын 15-ны хүртэл Багшийн хөгжлийн ордонд болох ажээ.