Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн “Алтан-Уул” гэдэг газар “Торомхон” ХХК-ийн алтны уурхайн 55 настай ажилтан алга болсон гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын хэлтэст уржигдар иржээ. 

Тэрбээр хоёр өдрийн өмнө 22:00 цагийн орчим ажилчдын байрны гаднаас алга болсон аж. 

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гурван Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн 10 алба хаагч, сумын ЗДТГазрын 8 албан хаагч, “Торомхон” ХХК-ийн 8 хүн, нийт 26 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэлд гарсан байна.

Ингээд “Торомхон-Уул”, “Начин сайр”, “Алаг шанд”, “Хөтөл-Ус”, “Нарийн хар”, “Ямаан-Усны хийр” гэдэг газраар 10 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өчигдөр 15:30 цагт тус компаниас зүүн урьд зүгт 23 км-т “Ногоон буйр” гэдэг газраас иргэн Ч-г эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.