Сураггүй алга болсон иргэнийг Онцгой байдлын газрын Эрэн хайх албаныхан 7 хоног хайсны эцэст гэр бүлийнхэнтэй нь зөвшилцөн эрлээ зогсоосон билээ. 

Тэгвэл энэхүү иргэний цогцосыг Төв аймгийн Цээл сумын “Хүйлээ хан” багийн “Хөвийн давааны-Ар” гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт 3 км орчмын цаадах жалганаас олсон талаар ОБЕГ мэдээлэв.

Иргэн Б нь энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газраас алга болсон юм. Тухайн үед “Галлопер” загварын суудлын автомашинаар явж байтал машин нь эвдэрч хамт явсан У нь тусламж дуудахаар явж Б нь машинд үлджээ. Ингээд маргааш өдрийн 17 цагт эргэж ирэхэд нь байгаагүй аж.