Энэ сарын 24-ний өглөө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн иргэн 57 настай 6 настай охины хамт “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болсон байна.

Тус дуудлагаар Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 алба  хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай, нийт 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрлийн үр дүнд өчигдөр 20:50 цагт иргэдийг Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас олсон байна. Энэхүү газар сураггүй болсон 2 иргэн автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.