Сураггүй алга болоод байсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэн Б-ын 11 настай охин эсэн мэнд олджээ.

11 настай охин Х нь өнгөрсөн мягмар гарагт буюу 4 дүгээр сарын 30-ны орой 19.00 цагийн үед бие засахаар сурагчийн дотуур байрнаасаа гараад сураггүй болсон байна. Тус оройны 21.00 цагт охиныг эрэн хайх ажиллагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр эсэн мэнд олжээ.

Охин ямар шалтгаанаар сураггүй болсныг одоогоор тогтоогоогүй бөгөөд цагдаагийн байгууллагынхан уулзаж мэдээлэл авч байна гэж ойрын эх сурвалж мэдээллээ.