Загварын нүүр царай болсон Синди Кроуфорд өөртэйгөө адилхан царайлаг охиноо загварын тайзнаа дэмжихээр Нью-Йоркийн загварын 7 хоногт хүрэлцэн иржээ. 17 настай Киа Гербэр загвар зохион бүтээгч Сиэс Маржаны шоунд оролцсон бөгөөд өсөх ирээдүйтэй, хурдан ахиж байгаа модель юм. Үнэндээ түүнийг дэмжих үйл явц нь гэр бүлийн ажил хэрэг болсон гэж болно. Тэд загварын шоуны дараа гэр бүлээрээ зургаа даруулсан байна. Уг шоунд 52 настай Синди жинсэн өмдөн дээр цайвар ногоон өнгийн хүрэм өмсөн, нарны шил зүүсэн нь энгийн боловч загварлаг харагдуулна. Харин нөхөр Рандэ нь өдөр тутмын хар өнгийн цахилгаантай хүрэмийг, хар өнгийн подволк, өмдтэй хослуулан өмсчээ. Энэ өдрийн од нь тэдний охин Киа Гербер байсан юм. Тэрээр Хаврын Загварын Долоо Хоног 2018 шоунд оролцсоноосоо хойш хамгийн их ам дамжин яригдсан модель  болжээ.


Dailymail.co.uk