Голомт банкнаас Олон улсын төлбөрийн карт анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубай явах сүүлийн 3 азтан, “Токио 2020” олимпын наадмыг хосоороо үзэх Супер азтанууд тодорлоо. Дубайд аялах сүүлийн гурван азтанаар М.Давааням, Л.Бямбаа, Д.Ганбаатар нар шалгарсан бол Токиогийн олимп хосоороо үзэх Супер азтанаар тодорсон С.Эрдэнэсувдын хувьд азтаны шагналаа аав ээждээ бэлэглэж баярлуулахаар болсон нь онцлог байлаа.  

С.Эрдэнэсувд:

Аав ээжийгээ очиж үзээгүй газраар нь аялуулж, амраахаар өөрийнхөө Супер азтаны шагнал болох “Токио 2020” олимп хосоороо үзэх эрхийг бэлэглэхээр болж, баярлуулж байгаадаа өөрөө явахаас илүүтэйгээр баярлаж байна.

С.Эрдэнэсувдын ээж Б.Соёлмаа: Олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгөөр оролцох эрх авсан дүүгийхээ охиныг дэргэдээс нь очиж дэмжих боломжтой болсондоо их олзуурхаж байна.

Охиноо Супер азтаны шагнал авсан гэдгийг нь сая ирээд эрхийн бичиг авахад нь л мэдэж байна. Удахгүй тэтгэвэрт гарахаасаа өмнө гэр бүлээрээ аяллаар явъя гэж ярилцаж байсан, ингээд аяллын эрх бэлгэнд авна гэж санаагүй явлаа.

М.Давааням: Хэзээ нэгэн цагт Дубай заавал явж үзнэ дээ гэж бодож явсан хүсэл минь биелэхээр боллоо

Би сугалаа, азтан шалгаруулахад нэг их итгээд байдаггүй хүн л дээ. Харин энэ удаад өөрөө азтан болоод шударга шалгаруулдаг юм байна гэх итгэл төрж байна. Би аялах маш дуртай. Өнгөрсөн зун машинаараа Европын улсуудаар 20 мянган км аялаад ирсэн. Хэдэн жилийн өмнө Дубайд хүний гараар бүтээн байгуулалт хийж байгааг зурагтаар үзээд сууж байхдаа хэзээ нэгэн цагт ийшээ заавал явж үзнэ дээ гэж бодож явсан хүсэл минь биелэхээр боллоо. Олон жилийн өмнө ажилд орж байхдаа анх банкны карт авсан нь Голомт банкных байсан нь одоог хүртэл хэвээрээ, олон жилийн турш тууштай хэрэглэгч байгаагаа их бэлгэшээж байгаа.