Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ.

Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан байна. Гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.

Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР