АНУ-ын Техас муж дахь Анхны баптист сүмд буутай этгээд халдаж 26 хүний амийг хөнөөсөн байна. Вилсон хэмээх жижиг тосгонд уг үйл явдал орон нутгийн цагаар 11.30-д болсон гэв. Вилсоны захирагч Грег Абботт амь үрэгдсэн хүмүүсийн тоог эцэслэн хэлээд “Техасын түүхэнд ийм аймшигтай аллага болж байгаагүй” гэжээ. 

Мөн тэрбээр хайртай нэгнээ алдсан хүмүүсийн уй гашуй нимгэрэхэд их цаг хугацаа орно байх. Амь насаа алдсан хүмүүс 5-72 настай байж, тэднээс гадна 20 орчим хүн суманд оногдон эмнэлэгт хүргэгдсэн аж. 

Гэмт этгээд 20 гаран настай, хар хувцас, сумнаас хамгаалах хантааз, олон халаастай байлдааны хантааз өмссөн байжээ. Түүний ашигласан буу нь довтолгооны зориулалттай. Хэрэгтэн эхэлж сүмийн гадаа гал нээж байгаад дотогш орсон гэв. Буудаж байхад нь нэгэн эр бууг нь булаан авч өөр лүү нь буудаж эхлэхэд машинтай зугтсан байна. 

Тэгэхэд нь тухайн эр машинтай хөөж машиныг нь мөргөн зогсоожээ. Цагдаа нарыг очиход сэжигтэн машиндаа амьсгал хураасан байдалтай байж гэнэ. Түүнийг Девин П.Келли гэдэг, 26 настай гэж дотоодын хэвлэл мэдээллүүд дамжууллаа.