Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамжийг баталсан. 

Тус удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2019 оны 01 дүгээр сарын 04-25-ны өдрийн хооронд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийнэ. 

Мөн гүйцэтгэлийн шалгалтыг 2019 оны 02 дугаар сарын 01-14-ний өдрийн хооронд тус тус зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.