Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт нийт 4 авто зам, 1 дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр 5 замын нөлөөлөлд нийт 157 нэгж талбарын 51956 м2 газар өртсөн бөгөөд 5.1 км авто замыг шинээр тавихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Тухайлбал,

  • Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхийн замын төгсгөлөөс Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто зам,
  • Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хороо, Бэлхийн шинэ эцсээс Тоосгоны үйлдвэр хүртэлх авто зам,
  • Сүхбаатар 1 дүгээр хороо, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, ХУД-ийн 15 дугаар хороо, Замын цагдаагийн уулзвар орчмын олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил,
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 хороо, Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх авто зам, гүүрийн хамт,
  • Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв хэсэгт дугуйн зам,