“Social Progress Imperative” байгууллагаас гаргасан судалгааны дүн гарлаа.

Уг статистик тайланд Монгол хүн дундаж наслалтаараа 163 улсаас 144 дүгээр байранд оржээ.Нас баралтад нөлөөлж буй томоохон хүчин зүйлийг агаарын бохирдол гэж үзжээ. Тус шалтгааны нас баралтын тоогоороо 118 дугаарт орсон байна. 

Эерэг үзүүлэлт гэвэл 100 хүн тутамд ногдож буй гар утасны хэрэглээгээрээ монголчууд тэргүүлжээ. Мөн хүүхдийн сургуульд хамрагдалтын тоогоороо 163 улсаас 34 дүгээр байранд жагссан аж.