Стресс үсийг хэрхэн цагаан болгодгийг олж мэдсэн эрдэмтэд цагаан үсний ургалтыг зогсоох боломжит аргыг нээсэн байх магадлалтай гэж мэдэгджээ. 

Хулганууд дээр хийсэн туршилтаар гүн стрессийн дараа үсний өнгүүдийг хянадаг үүдэл эсүүд гэмтдэгийг илрүүлжээ. Бараан үстэй байсан хулгана хэдхэн долоо хоногийн дотор цагаан болж хувирсан байна. 

Хүмүүс ойролцоогоор 30 насны дунд үеэс бууралтаж эхэлдэг. Энэ нь байгалийн хөгшрөлтийн процесс, тухайн хүний генээс хамаардаг боловч стресс нөлөөлдөг аж.

Стресс бидний толгой дахь үсэнд хэрхэн нөлөөлж байгааг судлаачид тодохой хэлж чадаагүй ч Сан Пауло, Харвардын их сургуулиудын гаргасан судалгаанд меланинийг үйлдвэрлэдэг үс, арьсны өнгийг хариуцдаг меланоцитын үүдэл эсүүдтэй холбоотой гэж үзжээ. Тус туршилтын явцад стресс нь төсөөлснөөс илүү хохирол учруулдаг болохыг олж мэдсэн байна. Хэдхэн долоо хоногийн дотор үсний пигментийг нөхөн төлжүүлдэг бүх эсүүд алдагджээ. Уг эсүүд алдагдсаны дараа тухайн пигментийг дахин сэргээх боломжгүй учраас хохиролыг засах боломжгүй болсон тухай ярьсан байна. 

Энэ туршилтаар нэгэнт бууралтсан үсийг эмчлэх арга замыг олоогүй ч үсний өнгө өөрчлөгдөх буюу бууралтаж эхлэх үйл явцыг удаашруулахад туслах арга замыг нээсэн гэжээ.


Эх сурвалж: www.bbc.com