Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр иргэдийн цалин хөлсний тоон үзүүлэлт ямар байгааг бид хүргэе.


Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын: 

  • 43.4 (7.2%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 130.6 (21.7%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 227.4 (37.8%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 96.2 (16.0%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай,
  • 23.2 (3.8%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 81.3 (13.5%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

    Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:

     
  • Хангайн бүсэд 860.1 мянган төгрөг,
  • Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг,
  • Зүүн бүсэд 716.3 мянган төгрөг,
  • Баруун бүсэд 646.9 мянган төгрөг

байгаа нь улсын дунджаас 138.3-351.5 мянган төгрөгөөр доогуур үзүүлэлт юм.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 609.1 мянган төгрөг байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү