Шинэ жилийн баяр дөхөж буйтай холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос гаргасан "Нэг өрхөөс зарцуулж буй шинэ жилийн баярын дундаж зардал"-ыг хүргэж байна.

Нэг өрхийн 12 дугаар сарын хүнсний зардлыг 1-11 дүгээр сарын зарцуулалттай харьцуулахад:

  • Шар айрганд 3 дахин их
  • Мандаринд 1.9 дахин их
  • Дарсанд 5.9 дахин их
  • Бялуунд 6.6 дахин их мөнгө зарцуулдаг байна.

Мөн нэг өрхийн хүнсний дундаж зардлыг сараар тооцож үзэхэд 7 дугаар сард хамгийн их буюу дунджаар нэг айл хүнсэндээ 300 мянган төгрөг зарцуулдаг байна. Үүний дараа 5 дугаар сард 290 мянга, харин шинэ жилийн баяр болох 12 дугаар сард дунджаар 288 мянган төгрөг зарцуулдаг аж.

Нэг өрхөөс шинэ жилийн баяр тэмдэглэхэд гарсан хүнсний бус зардлыг оноор нь авч үзэхэд:

  • 2012 онд 87030 төгрөг
  • 2013 онд 106377 төгрөг
  • 2014 онд 119484
  • 2015 онд 121920 төгрөг
  • 2016 онд 110862 төгрөг
  • 2017 онд 131149 төгрөгийг зарцуулсан байна.

Нэг өрхийн шинэ жилээр хүнсний бус зүйлд зарцуулдаг мөнгөн дүн нь өнгөрсөн онд 2012 оноос хойш 2 дахин нэмэгджээ.