Үндэсний статистикийн газраас ажилчдын сарын дундаж цалинг инфографикаар хүргэж байна.

Ажилчдын сарын дундаж цалинг НДЕГ-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн гаргадаг.

Тус тайланд 40 мянган аж ахуй, нэгж байгууллагын нийт 651.1 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Тэдгээрийн:

  •  7.4 хувь нь 240.000 төгрөг хүртэлх
  • 21.4 хувь нь 240.001-500.000 төгрөг
  • 34.7 хувь нь 500.001-900.000 төгрөг
  • 17.9 хувь нь 900.001-1.300.000 төгрөг
  • 4.7 хувь нь 1.300.000-1.500.000 төгрөг
  • 13.9 хувь нь 1.500.001 төгрөгөөс дээш хэмжээний цалин авдаг байна. Эндээс дундажлаад үзэхэд Монголчуудын сарын дундаж цалин 1.031.840 төгрөг байна.