Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос эмэгтэйчүүдийн талаарх статистикыг гаргажээ.

2018 оны байдлаар манай улсын нийт хүн амын 1.646.600 нь эмэгтэйчүүд байна.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.
Харин 583.400 нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж орлого 910 мянган төгрөг байна.