Spice Girls хамтлагийн аялан тоглолт удахгүй болох билээ. Тус хамтлагийн гишүүн Мел Би сургуулилтад оролцох ёстой байсан боловч гэнэт баруун нүд нь юм харахгүй болсон гэнэ. Иймээс эмнэлэгт яаралтай хүргэгджээ. 

Тухайн үед Мел Би юм харахгүй байгаагаа мэдэнгүүтээ айж сандарсан байна. Мел Би өмнө нь 20 жилийн өмнө лазер хагалгаанд орсноос болж зүүн нүдний хараа нь тааруухан болсон гэнэ. Түүнээс хойш олон удаа хагалгаанд орсон ч нүдний асуудалтай хэвээрээ явж иржээ.

Энэ удаагийн хараа алдалт нөгөө нүднээсээ хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. Одоо тэрбээр зүүн нүдээрээ тааруухан харж байгаа аж.