Охидын хамтлаг дахин нэгдэж дэлхийг тойрон аялах тухай шуугиж байсан ч хамтлагийн гишүүн Викториа Бекхам хамтлаг тарсанаас хойш тэрээр загварын карьер болон гэр бүлдээ анхаарах хүсэлтэй учраас татгалзаж байсаныг санаж байгаа бизээ. Гэсэн ч тэрээр эцэст нь нэгдэхээр болсон. 

Тэгвэл энэ удаад хамтлагын гишүүн Мэл Б буюу Мэлани Браун 43 настай удахгүй өөрийн дурдатгал номоо хэвлэлтэнд өгөхөөр болсон байна. Уг номонд хамтлагын гишүүдтэй холбоотой мэдээллүүд ч багтсан гэнэ. Энэхүү номонд зүгээр ч нэг түүх биш хамтлагын гишүүдтэйгээ зөрчилдөж байсан зөрчилдөөний тухай болоод олон нууцыг ил болгох ажээ, тиймээс тэдний нэгдэх үгүй нь энэхүү номын юу өгүүлэхээс ихээхэн хамаараах бололтой. 

Хамтлаг 2012 онд хамгийн сүүлд тайзан дээр гарсан. 

Түүнээс хойш Мелани Авьяаслаг Америкчууд шоуны шүүгчээр ажилласнаас гадна нөхөр Стефен Белафонтетэй удаан хугацаанд шүүхээр маргалдсаны эцэст уг маргааныг эцэслэхээр болжээ. Тэрээр 350,000 доллар шүүхийн төлбөрт өгөх болсоноос гадна 200 метр бие биеэсээ зай авахыг шүүгч тушаажээ. Учир нь тэд шүүх танхимд барилцаж авсан сурагтай. Хосууд 6 настай охин Мадисоны асран хамгаалагчид бөгөөд амьдарч байсан 8 сая долларын байраа зарсаны дараа 1,1 сая долларыг 2016 оны татварт төлөхөөр болсон байна. Хосууд 2007-2017 хүртэл тэдний гэрлэлт үргэлжилсэн юм.