Нийслэлийн хойд чиглэл болох Сэлбэ голын эх дэх Цохиот хад чиглэлийн алхалтын замыг өчигдөр нээжээ.

 20-30 автомашин зогсоолтой, бетонон доторлогоотой соруулдаг жорлонтой, бага насны хүүхэдтэй ээжүүд тэрэг түрээд явахад хялбар байх үүднээс халтиргаа үүсэх хэсгүүдэд хайрга асгасан гээд энэхүү алхалтын зам олон давуу талтай. 

Нийслэлийн байгаль орчны газраас энэхүү замд экологийн мэдээллийн төв байгуулж дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан цуврал лекц, экскурсүүдийг зохион байгуулах аж. Мөн байгаль орчин, аялал жуулчлалын шилдэг сайн оюутнууд сайн дурын хөтөч, судлаачаар ажиллах боломжийг бас олгох юм. 

WWF буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийнхны дэмжлэгтэйгээр хийсэн уг газрыг орон нутгийн хамгаалалтын газарт MSM групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын зардлыг бүрэн хариуцан ажиллажээ. Үүнээс гадна Улаанбаатарын аялал жуулчлалын холбооноос 2 удаа Канад, АНУ-аас ландшафтын болон парк менежментийн зөвлөх авчирч тайлбар, танилцуулга чиглэл тогтоох зөвлөгөө, байгаль хамгаалагчдын сургалт хийж өгсөн аж.

Өмхөрч муудсан модоор гүүр сүүдрэвч хийжээ

Эндээс эхлээд тээр цаад баруун хойд үзүүрийн цохио хүртэл нэг чиглэл бий. Урагш эргэсэн бас нэг бий. Эндхийн уул, ойгоос тэжээгдсэн горхи урссаар Байгаль нуураар дамжаад Хойд мөсөн далайд хүрнэ гэдгийг хүүхдүүддээ хэлбэл сонирхолтой байх.

Бага насны хүүхэдтэй ээжүүд зорчиход хялбар байх үүднээс халтиргаа үүсэх хэсгүүдэд хайрга асгажээ