Ус бол бидний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн хэсэг юм.

✔Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус шаарддаг

✔Өргөст хэмхний 95 хувь нь ус байдаг

✔Хүний тархины 70 хувь нь ус байдаг. Насанд хүрсэн хүний биеийн 66 хувь, нярай хүүхдийн биеийн 78 хувь нь уснаас бүрддэг.

✔Хөгжиж буй орнуудад нийт өвчлөлийн 80 хувь нь устай холбоотой байдаг

✔Хүн хоолгүйгээр нэг сар, усгүйгээр 7 хоног л амьдарч чадна

✔Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус шаардлагатай

✔Хүн өдөрт амьсгалаараа нэг аяга гаруй буюу 237 мл шингэн алддаг

✔Усанд хэмнэлттэй аяга таваг угаагчаар нэг удаа аяга таваг угаахад 15 литр ус, гараар угаахад 76 литр ус ордог

✔Кофе тариалахад цайны ургамал тариалахаас 2 дахин их ус ордог

✔Дэлхийн бүх усыг 4 литрийн саванд багтаана гэж үзвэл ундны ус ердөө 1 цайны халбага болно.

✔Таны шүршүүрт бус ваннанд усанд ордог уу? Тэгвэл стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус ордгийг мэдэх үү?

✔Манай гаригийн бүх гол мөрний усыг нийлүүлснээс илүү их цэвэр ус агаар мандалд байдаг.

✔Америкт айлын өрхийн усны алдагдал (цоргоо дутуу хаах зэрэг замаар) жилд 3 785 411 784 000 (4 наяд орчим)литрт хүрдэг. Энэ нь 11 сая өрхийн жилийг хэрэгцээг хангах хэмжээний ус юм.

✔5 минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсч байдаг

✔1 секундэд 1 дусал ус алдахад жилдээ нийт 11 356 литрт хүрдэг

✔8 литр дарс үйлдвэрлэхэд 3815 литр ус

✔Дундаж хэмжээтэй нэг бургерийг хэрэглэгчдэд хүргэхэд нийт 2500 литр ус хэрэглэдэг

✔Ердөө нэг зүсэм талх 42 литр усаар бий болдог

✔Нэг ширхэг алим ургуулахад 68 литр ус шаарддаг

✔Хагас кг шоколад үйлдвэрлэхэд 12 мянган литр ус шаарддаг

✔1 хуудас цаас үйлдвэрэлэхэд 10 литр ус шаарддаг

✔1 кг будаа ургуулахад 3500 литр ус ордог

✔1 жийнсэн өмд хийхэд 9997 буюу бараг 10 мянган литр ус шаарддаг

✔1 машин үйлдвэрлэхэд 147 972 литр ус ордог

(Эх сурвалж: https://www.seametrics.com/blog/water-facts/, UN World Water Day;