Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 30-наас эхлэн үргэлжилж байна. Сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд улс даяар явагдах бөгөөд сурталчилгааг 10 дугаар сарын 14-ний 00:00 цагт хаах юм.

Сурталчилгаатай холбоотоойгоор нийслэлийн Сонгуулийн хорооноос ИТХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд сурталчилгааны самбараа харагдах байдлыг хааж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар байрлуулахад анхаарч ажиллахыг албан бичгээр санууллаа.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай тус албан бичигт:

"...Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д заасан "Зурагт самбар, дэлгэцийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчид аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно гэж заасан байдаг.

Иймд танай нам, эвслээс Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн дээрх зохицуулалтыг сурталчилгааны явцад дагаж мөрдүүлэхийг шуурхай зохион байгуулахыг мэдэгдье" гэжээ.


Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.