УИХ-ын ээлжит сонгууль энэ оны 6 дугаар сарын 24-нд болно.

Үүнтэй холбоотойгор сонгуульд нэр дэвших нам, эвсэл, бие даагч нарын мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлагыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргэж байна.

Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Мөрийн хөтөлбөр нь:

- 4 жилийн хугацаанд хэрэгжих зорилт, арга хэмжээг тусгасан,

- Мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн,

- Санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгасан бол түүнд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна.


Мөрийн хөтөлбөрт дараах зүйлсийг тусгахыг хориглоно.

- Мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох,

- Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх,

- Зээлийн блон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх,

- Иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх,

- Ажлын байранд зуучлах, ажилд оруулах,

- Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал тусгахыг хориглоно.



Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо