БРЮССЕЛЬ. /TASS/. Хэрэв тавдугаар сарын 23-26-нд Европын парламентын сонгуулийг явуулахаас татгалзвал Их Британи Европын Холбооноос /ЕХ/ зургадугаар сарын 1-нд гарах ёстой. Энэ тухай ЕХ-ны гишүүн 27 орны удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Хэрэв Их Британи ЕХ-ны одоо хэрэгжиж буй холбогдох хуулийн дагуу Европын парламентын сонгуулийг явуулахгүй бол Брекситийг 10 дугаар сарын 31-нд болгож хойшлуулах шийдвэрийг өөрчилж, ЕХ-ноос гарах тухай гэрээг тавдугаар сарын 22-ноос өмнө батлахгүй” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Лхагва гарагийн орой Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ЕХ-ны удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын үеэр Брекситийн хугацааг 10 дугаар сарын 31-нд болгож хойшлуулахаар тохиролцсон билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг